
Хөдөлгүүрт холбогдох
үндсэн нэр томъёо
Цилиндринй диаметр нь нүхний тойргийн хамгийн урт зай
болон поршенгийн багтаажийг харуулдаг бөгөөд үхлийн дээд цэгээс доод цэг хүртэл
шилжих цилиндрийн шилжилтийг такт гэж нэрлэдэг. Өмнөх үеийн хөдөлгүүрүүдийн такт
нь цилиндрийн диаметрийн хэмжээнээс илүү байсан. Шилжих зай багассанаар үүнд зарцуулагдах чадлын хэмжээ буурч, холхивч
дээрх инерцийн болон төвөөх зугтаах хүч багассанаар одоо үед тактын хэмжээ
цилиндрийн диаметрээс бага хөдөлгүүрүүдийг ашигладаг болсон.

Зураг 1. Цилиндрийн
диаметр болон поршенгийн шилжилт
Зургийн эс үүсвэр: www.waybuilder.net
Поршенгийн багтаамж
Поршень доод үхлийн цэгээс дээд үхлийн цэг хүртэл
шилжихэд энэ хооронд үүссэн зайг хэлдэг.

Цилиндрийн диаметр – D
Цилиндрийн шилжих урт
- L
Цилиндрийн багтаамжийг дараах байдлаар илэрхийлдэг
V =
x

Жишээлбэл
4 цилиндртэй хөдөлгүүрийн цилиндрийн диаметр 10см,
цилиндрийн шилжих урт 8см гэвэл поршенгийн багтаамж
V
= 

Шахалтын харьцаа
Хэр хэмжээний агаар / агаар түлшний холимог цилиндр дотор
шахагдаж байгааг харьцуулсан хэмжээ юм. Поршенгийн шахалтийн дээд хэсгийг чөлөөт
зай гэж нэрлэдэг.
Шахалтын харьцаа нь хөдөлгүүрийн ажлын гүйцэтгэлийн
факторуудын нэг үзүүлэлт юм.
Шахалтын харьцааг ихсэхэд хөдөлгүүрийн чадал шууд
хамаарлаар өсдөг бөгөөд бусад хүчин зүйлс хэвээр үлддэг.
Хөдөлгүүрийн чадал
Чадал бол ямар ажил гүйцэтгэснийг харуулах үзүүлэлт юм. Хөдөлгүүр
ямар хэмжээний хүч гаргахыг морины хүчээр жишиг болгож авдаг бөгөөд нэг морины
хүч минутанд нь 4500кг*м хүч гаргах боломжтойг харуулдаг.
Хөдөлгүүрийн чадлыг дараах нөхцөлүүд дээр хэмжсэн байдаг.
Нэрлэгдсэн чадал
Хөдөлгүүрийн маховик дээр хэмжигдсэн бөгөөд шатах камер
дотор хөдөлгүүрийн үүсгэж байгаа чадлаас үргэлж бага байдаг.
Нэрлэгдсэн чадлыг доорхи байдлаар илэрхийлдэг.
P – ашигтай
даралт, kg/

L - цилиндрийн шилжих урт,
m
A – цилиндрийн талбай,


N – минутан дахь чадлын тактын тоо 4 такттай хөдөлгүүрт N=rpm/2, 2 такттай
хөдөлгүүрт N=rpm байна.
Алгуур чадал
Динамометрээр тахир гол дээр хэмжигдсэн чадал юм.
Америкийн инженерүүдийн
холбооноос тооцсон чадал
Нэг төрлийн хөдөлгүүрийн чадлыг харьцуулах болон тэдний
ялгаруулж байгаа утаанд татвар оногдуулах зорилгоор Америкийн инженерийн
холбооноос гаргасан чадал бөгөөд дараах байдалтай илэрхийлэгддэг.
D – цилиндрийн
диаметр, инчээр
N - цилиндрийн тоо
HP= 

Ременээс үүсэх чадал
Тракторын хөдөлгүүрийн кардан голоос эргэлт авч байгаа ремений
төгсгөл дээр хэмжсэн чадал
Тракторын хутганы ир
дээр хэмжсэн чадал
Тракторын ажлын хэсэг дээр хэмжсэн чадал бөгөөд бүрэн
ачаалал өгөхөд гаргах чадал юм.
Хамгийн их
чадал
Хөдөлгүүрийн чадлыг багасгах ямар нэг тоноглол
суурилуулаагүй үед тахир гол дээр хэмжсэн чадал юм. Энэ бол хэрэглээнд ашигтай
чадал биш юм.