Thursday, May 7, 2015

Дотоод шаталтат хөдөлгүүрийн хөгжлийн түүх


Дотоод шаталтат хөдөлгүүрийн хөгжлийн түүх

Дотоод шаталтын хөдөлгүүрийн ажиллах зарчим нь химийн болон дулааны энергийг ашиглаж (шаталтаас үүсэх) механик энерги болгон хувиргаж тахир голыг эргүүлсэнээр ажилладаг. 
Хөдөлгүүрийн дотор талд байгаа цилиндрүүд урагш болон хойш хөдөлгөөнд орж шилжих хөдөлгөөн хийдэг. Дотоод шаталтат хөдөлгүүр нь 1800 оны сүүлээр суурь нь тавигдсан байдаг.  

Үүнтэй холбоотойгоор  дараах гол нээлтүүдийг хийжээ 
-           Газрын тос 1859 oнд нээгдсэн
-           Резин хийн дугуй 1888 онд Dunlap нэртэй дугуй зохион бүтээгдсэн
1893 онд зохион бүтээгдсэн нээлттэй хавхлагтай цилинд дотор агаарын даралт үүсгэж дотор нь нунтаг хийснээр шаталж үүсэж ажилладаг хөдөлгүүрийг ашигладаг байлаа. / Доорхи холбоосоор орж харна уу /   
Энэ хөдөлгүүрийн хөргөх зарчим нь цилиндрийн хавхлаг хаагдсанаар халуун хийг хөргөдөг байлаа. 
Поршенгийн ажиллагааны үед агааргүй орчин үүсгэх зарчимаар ажилладаг байлаа
Сонирхуулахад 6 морины хүчтэй , АҮК 5%  хөдөлгүүрийг 1860 онд Ленор нэртэйгээр 100 ширхэг зохион бүтээж байжээ
1867 онд Otto болон Ленор нар хамтарч АҮК 11% болтол сайжруулж 1000 ширхэгийг үйлдвэрлэжээ
  
1876 онд Оттогийн дотоор шаталтат хөдөлгүүрийн 4 тактын ажиллах зарчим бие болжээ
Дизель хөдөлгүүр 1892 онд бие болсон байна

Ашиглалтын онцлог, зориулалтаас хамаараад олон төрлийн хөдөлгүүр ашиглагдаж ирсэн бөгөөд одоо үед хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь Otto - гийн 4 тактын дотоод шаталтат хөдөлгүүр юм.

Хөдөлгүүр загвар
-           Очоор болон шахалтаас оч үүсгэх замаар тэсэрдэг.
-           ДШХ нь 4 тактын болон 2 тактай
-           ДШХ клапаны ангилаллаар Толгой дээрээ клапантай буюу I
-           Блокон дотроо клапантай буюу L
-           F – төрлийн байна

 Цилиндрийн байрлалаараа
- Нэг цилиндртэй
- Нэг цуваанд
- V цилиндртэй хөдөлгүүр – энэ хөдөлгүүр машинд түгээмэл ашиглагддаг
- Эсрэг цилиндртэй – хавтгай хэлбэрийн хөдөлгүүр
- W – Хэлбэрийн хөдөлгүүр
- Эсрэг поршентой хөдөлгүүр
- Радиал хэлбэрийн хөдөлгүүр

 Агаар оруулах ангиллаар
- Агаарыг өөрөө сорьж оруулдаг
- Агаарыг шахах
- Өөрөө хий үүсгэдэг
- Тахир голын шахалтаар агаар оруулдаг.       

         
Түлш өгөлтийн төрлөөр
-           Карвюратортай 
-           Олон сувагтай нүхээр түлш цацдаг
-           Түлш өгөлтийг хаазаар тохируулдаг 




Monday, May 4, 2015


  4 - Тактын хөдөлгүүрийн ажиллах зарчим

Гаргах такт – поршень доош шилжихэд түлш болон агаарын холимог оруулах клапанаар орох үе
  


Шахах такт – оруулах клапан хаагдаж поршень цилиндрийн ханын дагуу шилжиж түлш агаарын холимогийг шахаж эхлэх үе, поршень шахалтынхаа дээд цэгт хүрэхээс өмнө очлуур авалцаж түлш агаарын холимогийг шатаадаг.  Поршенийн шилжилтийн хамгийн дээд түвшинг үхлийн дээд цэг гэдэг. 


Шаталтын такт – түлш болон агаарын холимогийн шаталтаас үүссэн даралтын хүчнээс болж поршень доош шилжих үе, хөдөлгүүрийн чадал энэ тактын үед үүсдэг.  

 


Гаргах такт –гаргах клапан нээгдэх бөгөөд поршень шаталтын холимогоос үүссэн хорт утааг шахаж гаргах үе, энэ тактын дээд цэг дээр гаргах клапан хаагддаг

 


 










 Definition & Images Citation from : http://www.gillcontrols.com